Хөтөлбөрийн дүрэм
Hellosim.mn Хамтрагчийн хөтөлбөрийн дүрэм
1. Шимтгэлийн хэмжээ (Commission)
Хамтрагч бүр өөрийн линк эсвэл хөнгөлөлтийн код ашиглан хийгдсэн амжилттай борлуулалт бүрээс 10%-ийн шимтгэл авна. Шимтгэл нь тухайн сарын борлуулалтаас тооцогдоно.
2. Тооцооны хугацаа (Cookie Duration)
Хэрэглэгч таны линкээр орсноос хойш 30 хоногийн дотор худалдан авалт хийхэд таны шимтгэл бүртгэгдэнэ.
3. Төлбөр хийх журам
Борлуулалтын шимтгэлийг тухайн сар дууссаны дараах сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тооцож, дараагийн сарын 20-ны дотор таны заасан данс руу шилжүүлнэ. (Жишээ нь: 3-р сарын борлуулалт 5-р сарын 20-нд шилжинэ.)
4. Хориотой үйлдлүүд (Prohibited Practices)
• Брэнд нэр ашиглах: Google, Bing зэрэг хайлтын системүүд дээр "Hellosim" гэх мэт түлхүүр үгсийг өөрийн линкээр төлбөртэй зар сурталчилгаа (PPC) болгон ашиглахыг хориглоно.
• Хуурамч сурталчилгаа: "Hellosim"-ийн нэрээр хуурамч сошиал хуудас нээх, худал хөнгөлөлтийн код тараах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
• Өөрөө өөртөө хөнгөлөлт үзүүлэх: Өөрийн линкээр өөрөө худалдан авалт хийх нь шимтгэл тооцох үндэслэл болохгүй.
5. Хэрэглэгчийн гомдол ба үйлчилгээ
Хамтрагч нь борлуулалт хийхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн техникийн гомдол, eSIM-ийн ажиллагаатай холбоотой асуудлыг Hellosim-ийн албан ёсны сувгаар дамжуулна. Хамтрагч нь Hellosim-ийн нэрийн өмнөөс хариулт өгөх эрхгүй.
6. Гэрээг цуцлах
Хэрэв хамтрагч нь хууль бус аргаар шимтгэл авахыг оролдсон (fraud), гэрээний заалтуудыг зөрчсөн тохиолдолд Hellosim нь мэдэгдэлгүйгээр хамтрагчийн эрхийг хааж, цугларсан шимтгэлийг хүчингүйд тооцох эрхтэй.
7. Харилцааны статус
Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр та "Бие даасан хамтрагч" статустай болох бөгөөд Hellosim-ийн ажилтан биш гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Та Hellosim-ийн нэрийн өмнөөс хууль эрх зүйн ямар нэгэн амлалт өгөх эрхгүй.